About TDB mPOS
Худалдаа, хөгжлийн банк нь Монголд анх удаа бүх төрлийн олон улсын болон дотоодын банкуудын төлбөрийн карт хүлээн авах боломжтой, олон улсын төлбөр тооцооны нууцлал, аюулгүй байдлын стандартад нийцсэн, мобайл ПОС-ыг нэвтрүүлж байна.
Та мобайл ПОС-ыг ашиглахын тулд Худалдаа, хөгжлийн банкны дурын салбарт хандаж үйлчилгээний байгууллагаар элсэж мобайл ПОС төхөөрөмжийг худалдан авсан байх шаардлагатай.
Худалдаа, хөгжлийн банкны мобайл ПОС-ыг ашиглан дараах төрлийн үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
1. ГҮЙЛГЭЭ ХИЙХ
- T карт, Visa, MasterCard, JCB, UnionPay (кредит буюу ПИН кодгүй гүйлгээ хийх боломжтой), Diners Club, Discover брэндийн бүх төрлийн олон улсын болон дотоодын соронзон туузтай, чиптэй картыг төлбөрт хүлээн авах
2. ӨМНӨХ ГҮЙЛГЭЭГ БУЦААХ
- Хамгийн сүүлд хийгдсэн худалдан авалтын гүйлгээг буцаах
3. ГҮЙЛГЭЭ ХАЙХ
- Өмнөх гүйлгээг хайх
- Баримтын дугаараар гүйлгээ хайх
4. ГҮЙЛГЭЭНИЙ ТҮҮХ
- Сүүлийн 1 жилийн хугацаанд хийгдсэн гүйлгээний түүхийг жагсаалтаар харах
- Худалдан авалтын гүйлгээг буцаах
5. ХУРААНГУЙ ТАЙЛАН
- Картын төрлөөр ангилсан хураангуй тайлан харах
6. ТОХИРГОО
- Нууц үг солих
Түүнчлэн Худалдаа, хөгжлийн банкны мобайл ПОС-той болсноор төлбөрийн картаар хийгдсэн борлуулалтын мэдээ, тайлангаа онлайнаар харах, борлуулалтын орлогын өсөлт, бууралтаа хянах болох боломжтой. Энэхүү хэрэглэгчийн веб системд хандах эрхийг Худалдаа, хөгжлийн банкны мобайл ПОС-ын үйлчилгээнд нэгдсэн байгууллага, иргэн бүр үнэ төлбөргүй ашиглана.
by M####:
Gatsalt ih ogdog... bolovsruulj bn gd gatschihdag... uilchluulegchtei bhad gatsah n estoi hetsuu