About KhuralMN
Нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд тус төслийн зорилго оршино. Орон нутгийн сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох улс төрийн дэмжлэг, санхүүгийн хөшүүрэг, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд төслийн үйл ажиллагаа чиглэнэ. Төслийн хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургах сургалтыг, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлэх зэрэг сургалтын шинэлэг арга барилтай хослуулан, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах замаар чадавхи бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.